Volkswagen Formula XL1 нь зөвхөн тогоор ажиллаж байгаа тохиолдолд агаарт нvvрс төрөгчийн хий огт ялгаруулдаггvй аж. Аккумляторынх нь зай нь ахуйн тог болон генератор хэлбэрээр ажиллах боломжтой электрон хөдөлгvvрээрээ цэнэглэгддэг байна. Тvvнчлэн тормоз гишгэх vед ялгарах энергээр тодорхой хэмжээний тог хуримтруулдаг ажээ.

Ердөө 795 кг жинтэй Volkswagen Formula XL1 машин нь 11,9 секундэд 100 км цагийн хурдыг авдаг бөгөөд дээд тал нь 160 км/ц хvртэл хурдлах боломжтой. Харин хэмжээний хувьд уртаашаа 3888 мм, өргөөшөө 1665 мм бөгөөд 1156 мм өндөртэй юм байна.
Volkswagen AG –ийн төлөөлөгчдийн хэлснээр тэд эдийн засгийн хувьд маш их хэмнэлттэй ийм төмөр хvлгийг бvтээхэд гаргах зардлаа хамгийн доод тvвшинд байлгаж чаджээ. Мөн 100-д маш бага иддэг спорт загварын тансаг машиныг өдөр тутмын амьдралдаа хэрэглэх боломжоор хvн бvр хангагдах vе нь ойрын ирээдvй биш, харин өнөөдөр болоод байгааг тэмдэглэсэн байна.
Volkswagen AG –ийн тэргvvн Мартин Винтеркорн (Martin Winterkorn)-ийн vзэж буйгаар Volkswagen Formula XL1-ний бололцоот худалдан авагчид нь Хятад, АНУ болон Европ-ын хэрэглэгчид байх ажээ. Тэрээр: “Бид эхлээд энэхvv Volkwagen-ыг Европт, тодруулбал Германд гаргана. Дараагаар нь АНУ, болон Хятадын зах зээлд оруулах юм.” - гэжээ.